“Сочи-2014” өвлийн паралимпийн XI наадам хөшгөө нээхэд долоохон хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг өнөөдөр үдэн гаргаж, Төрийн далбаа, тэмцээн болон бэлтгэлийн үед өмсөх хувцас, хэрэглэлийг гардуулан өгөв.
Тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW 6 босоо ангилалд оролцоно.
"Сочи-2014" наадмыг зорих Монголын багийг танилцуулж байна.
Мөн Олон улсын Паралимпийн Хорооны урилгаар хүндэт зочноор Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү оролцох аж.
Тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW 6 босоо ангилалд оролцоно. Тэрбээр,
Дашрамд дурдахад, Монгол Улс анх 2006 онд Итали улсын Турино хотноо зохиогдсон Өвлийн Паралимпийн наадамд оролцсон бөгөөд Ванкувер-2010 Паралимпийн наадамд тамирчин Н.Сүхбаатар, Э.Зориг, дасгалжуулагч Н.Сандагдорж нар оролцож байсан түүхтэй.
Энэ удаагийн Паралимпийн наадамд 47 улсын 1600 тамирчин 72 багц медалийн төлөө спортын таван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!