Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд оролцох баг бүрэлдэхүүнд ёслолын хувцас гардуулан өглөө

ikon.mn
2014 оны 2 сарын 28
iKon.MN
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг урлах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа билээ. 

Ёслолын хувцсыг манай хамт олон итгэл зүтгэлээ шингээн урласан бөгөөд 2-р сарын 26-ны өдөр  Паралимпийн баг бүрэлдэхүүнд ёслолын хувцас хэрэглэлийг гардуулан өглөө. Тусгайлан урласан ёслолын хувцас нь төрийн далбааны улаан, хөх өнгийг хослуулсан бөгөөд ноолууран бүтээгдэхүүн учраас биеийн дулааныг гайхалтай хадгалдаг хөнгөн зөөлөн, ёслолын хувцасны стандартыг бүрэн хангасан. 

Паралимпийн багийн бүрэлдэхүүнд нийт 10 хүн багтаж байгаа бөгөөд ёслолын хувцасны иж бүрдэлд ноолууран өмд, цамц, малгай, ороолт, бээлий, хантааз, цүнх зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. 

Бид ёслолын хувцсыг Монгол ноолуураар, Монгол дизайнеруудын ур ухаанаар урласан учраас зөвхөн Монгол гэж илэрхийлэгдэх бүхнийг шингээсэн гэж хэлж болно. 

"Говь" ХК мөн “Ванкувер-2010” паралимпийн наадамд оролцсон тамирчдыг ивээн тэтгэж байсан. Бид цаашдаа ч өвлийн олимпд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчиддаа дулаан ноолууран хувцсыг чанарын өндөр түвшинд урлаж өгөх болно.

“Сочи-2014” Паралимпийн XI наадамд оролцох баг бүрэлдэхүүндээ амжилт хүсье!

"ГОВЬ" ХК

Эх сурвалж: "ГОВЬ" ХК-ийн албан ёсны FB хуудас

Зураг
1
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

Зураг
2
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

Зураг
3
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

Зураг
4
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

Зураг
5
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,

Зураг
6
“СОЧИ-2014” Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчид,