Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тимошенко Ерөнхий сайд болохгүй гэв

П.Булган, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг
Украйн улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенко

Украйны Дээд Радын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллагдсан тус улсын экс Ерөнхий сайд Юлия Тимошенко шинэ түр Засгийн газрын тэргүүн болохгүй гэдгээ вэб хуудастаа мэдэгдсэн байна.

Украйн улс түр Засгийн газраа шинээр эмхлэн байгуулахаар зэхэж буй энэ үед Тимошенког тэргүүнээр нь томилогдож магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

Гэвч тэрбээр энэ таамаглалыг няцааж, “Сөрөг хүчний хамтрагчдын маань нэг Мыкола Томенко шинэ түр Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх гол хүмүүсийн нэг нь Юлия Тимошенко байх болно гэж хэлэхэд би маш их гайхсан” гэжээ.

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Украйны улс төрийн бүх нам, хүчний төлөөллөөс бүрдэх юм.

Зураг