Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Тимошенког хорих нөхцөлийг хөнгөвчлөхөөс татгалзав

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Украйн улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенко

Украйн улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенко шүүхэд хандан түүнийг хорьж байгаа шоронгийн нөхцлийг хөнгөвчлөхийг шаардсан байна. 

Ю.Тимо­шенко эхлээд Украйны засан хүмүүжүүлэх албанд хүсэлтээ тавьсан ч татгалз­сан аж. Тиймээс шүүхэд ханджээ. Ю.Тимошенко шаардлага бичихдээ өөрийг нь дуудахгүйгээр хэлэл­цэхийг зөвшөөрсөн талаар шүүхээс мэдэгдсэн юм. Харьков хотын Коминтерн дүүргийн шүүх түүний шаардлагыг хэлэлцээд, улсын шүүгч В.Тугайбей “Прокурорын газраас за­сан хүмүүжүүлэх албаны хүсэлтэд татгалзсаныг хуу­­­лийн дагуух үйлдэл гэж үзэж байна. Бид уг шийдвэрийг өөрчлөх үндэс­­лэл байхгүй гэж бо­дож байна” гэж хэлжээ.

Харин Ю.Тимошенкогийн өмгөөлөгч Украйны Эрүү­гийн хуулиар бол Ерөнхий сайд асныг хорих дэглэмийг хөнгөвчлөх, эргэлтээр оч­сон хүмүүстэй богино хуга­цаанд уулзах эрх олгох, биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэх болон шоронгоос холгүй орших хот суурин газарт очих зөвшөөрөл олгох бололцоотой гэдгийг хэлсэн байна.

Түүнчлэн Украйны сөрөг хүчний Батькивщина намын хэвлэлийн албанаас мэдэгдэхдээ Ю.Тимошенко ялынхаа гуравны нэгийг эдэлсэн учраас шоронгийн нөхцлийг хөнгөвчлөх хуу­­лийн үндэслэлтэйг онцол­жээ. 

Зураг