Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Тимошенко хугацаагүй өлсгөлөн зарлав

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Украины Ерөнхий сайд асан Юлия Ти­мошенко

Украины Ерөнхий сайд асан Юлия Ти­мошенко тус улсын засаг захиргааг Европын холбоонд нэгдэх тухай зөвшилцөлд гарын үсэг зурахыг шаардаж, өлсгөлөн зарлалаа. 

Түүний захидлыг Сергей Власенко Киев хот дахь Европын талбай дээр уншиж танил­цуулсан байна. Уг захидалд “Миний бие та бүхэнтэй нэгдэж, Януковичийг нэгдэх тухай зөвшил­цөлд гарын үсэг зурахыг шаардан хугацаагүй өлсгөлөн зарлалаа. Би та бүхэнтэй биеэр хамт байлцаж, эв нэгдэл, эрх чөлөө, тэмцлийн ариун агаараар хамтдаа амьсгалж чадахгүй байгаадаа гунигтай байна. Гэсэн хэ­дий ч миний эд эс бүхэн та бүхэнтэй хамт байгаа бөгөөд бүгдээрээ ялна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тимошенко Евромайданд оролцож буй хүмүүсийг ухрахгүй байж, ялалтад хүрэхийг уриалжээ. Тэрбээр “Хэрвээ Янукович энэ сарын 29 гэхэд нэгдэх зөвшилцөлд гарын үсэг зурахгүй бол түүнийг авлига авсан нөхөдтэй нь газрын хөрснөөс арчих хэрэгтэй” гэж бичсэн байна. 

Киевийн Европын талбайд “Европын Ук­раин орны төлөө” жагсаал хэд хоногийн турш үргэлжилж байгаа юм байна.

Зураг