2019/11/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-27°
04:00
S26
-11°
05:00
S29
-12°
06:00
S29
-12°
07:00
S26
-12°
08:00
S26
-12°
09:00
S26
-11°
10:00
S26
-11°
11:00
S26
-10°
12:00
S26
-10°
13:00
S26
-10°
14:00
S26
-7°
15:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/02/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чинзоригийн мэдээлэлд "Сод Монгол" групп хариу мэдэгдэл хийнэ гэлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Д.Чинзориг

"Сод Монгол" компанийн захирал асан Д.Чинзориг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сод Монгол" группийн захирал Ц.Анандбазар гэгчтэй хууль шүүхийн байгууллагаар олон жил маргалдаж яваа нэгэн. 

Учир нь  Ц.Анандбазар нь 1999 онд байгуулагдсан “Сод Монгол" групп гэх компанийн бичиг баримтаар "Сод Монгол" компанийн авлагыг цуглуулж эхэлснээр энэхүү маргаан үүссэнийг Д.Чинзориг тайлбарлаж байна. Тэрбээр хэлэхдээ "Ц.Анандбазар өөрийнх нь компанийн авлагуудыг тухайлбал, 

  • Төмөр замын удирдах газраас авах 20 сая төгрөг
  • “Эрэл” хувьцаат компаниас авах 50 сая төгрөгийг “Би "Сод Монгол"-ын ерөнхийлөгч нь байна” хэмээн авсан" удаатай гэлээ. 

Д.Чинзориг: Илт хууль бус тогтоол гаргаж байгаа 

-Би 2010 он хүртэл цагдаа шүүхээр яваад ямар ч үр дүнд хүрээгүй, мөрдөн байцаалтын явцад намайг хохиргчоор тогтоогоод байхад прокурор, шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдөл гаргасны үндсэн дээр Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэргийг дахин сэргээж ажиллагаанд оруулсан.

Гэтэл байцаан шалгах үйл ажиллагаа явагдаж байхад Улсын Ерөнхий прокурорын туслах, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших мөн л эрүүгийн хэргийг татаж аваад дахин хэрэгсэхгүй болгосон. Энэ үйлдэл нь мөн л урьдах прокурор шүүхийн ажилтнуудын албан тушаалаа урвуулан ашиглаж хэргийг хэрэгсэхгүй болгож буйтай адил юм. 

Н.Ганболд: Д.Чинзоригийн яриад байгаа асуудал аль хэдийнэ шийдэгдсэн зүйл.


Албан тушаалтны буруутай үйлдлээс болж хохирол хүлээж байгаа гэх үндэслэлээр хэргийг сэргээх тухай гомдол гаргаж байхад огт өөр үндэслэлийг заагаад “Энэ үндэслэлээр хэргийг сэргээх боломжгүй байна” гээд дүгнэлт гаргачихсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 357-р зүйлийг 1.2-оор гомдол үүсгэх гэхэд 357-р зүйлийн  1.1-ээр үүсгэх боломжгүй байна гэсэн мэдэн будилсан, илт хууль бус тогтоол гаргаж байгаа юм.

"Сод Монгол" группийн захирал Н.Ганболд

Ядаж миний гаргасан үндэслэлийг нь бичээд “Энэ тогтоогдохгүй байна” гэж бичвэл илүү үнэмшилтэй дээ. Гэтэл намайг мэдэхгүй гэж бодсон юм болов уу, өөр зүйл заалтыг миний өмнөөс зохиож тавиад, түүнийгээ үндэслэлгүй гээд байгаа нь бүдүүлэг хэрэг. Энэ хэргүүд сэргэнэ гэж бодож Ийнхүү шүүх, прокурорынхон Ц.Анандбазарын талд үйлчлээд байгаагийн ард авлига, ашиг сонирхол байгаа гэж хардахад хүргэж байна гэсэн.

Тиймээс Д.Чинзориг нь Нийслэлийн шүүхэд годмол гаргасан байна. Тэрбээр "Дээд шатны шүүхийн прокурорын газрын буруутай үйлдлээс болж хохирсон" хэмээн гомдол гаргажээ. Гэтэл энэхүү гомдлыг хэлэлцэхийг таслан зогсоосон гэнэ. 

Түүнийг ийнхүү мэдээлэл хийж дуусах үед "Сод Монгол" группийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Н.Ганболд сэтгүүлчдийг анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Тэрбээр хэлэхдээ "Д.Чинзориг ямар шалтгаанаар удаа дараа ингэж хурал зохион байгуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал аль хэдийн хууль, шүүхээр яваад дууссан. Бид маргааш албан ёсны мэдээлэл хийж, холбогдох баримт сэлтийг үзүүлэх болно" гээд гарч одов.

 

x