Уншиж байна ...

Хоёрдугаар сарын 4-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны хоёрдугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


 Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө сулрах боловч, 4-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: энэ сарын 01-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Энэ сарын 03-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.