Уншиж байна ...

Улсын аварга О.Хангай энэ оны анхны түрүүгээ хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
МҮБХ

Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан өчигдөр зохион байгуулагдлаа. 

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.

Харин дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.

зураг