Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын Засгийн газрыг дэмжигчид жагсаал хийнэ

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Тайландын Засгийн газрыг дэмжигчид жагсаал хийнэ

Тайландын Засгийн газ­­рыг дэмжигч, Даран­гуйллын эсрэг ардчиллын төлөөх нэгдсэн фронтын удирдлагууд Бангкокоос 300 км зайтай Накхон Ратчасима хотод өчигдөр цугларсан аж. 

Тэд Бангкокт эх орондоо өрнөж байгаа Засгийн газрыг эсэргүүцсэн цуглааны эсрэг олон ний­тийн жагсаал зохион бай­гуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Фронтын удирд­лагуудын нэг Ча­­тупхон Промпхан “Бид ирэх долоо хоногт Бангкок хотод өргөн хэмжээний жагсаал зохион байгуулна. Бидний хөдлөх цаг болсон. Сөрөг хүчний хийж байгаа жагсаалыг таслан зогсооно” гэжээ. 

Дарангуйллын эсрэг ард­чиллын төлөөх нэгдсэн фронт нь бие биеэсээ ял­гаа­тай улстөрийн үзэл ба­римт­лал бүхий хэд хэдэн фракцитай бөгөөд 2006 онд Ерөнхий сайд асан Таксин Чинаватраг 2006 онд цэргийн эргэлтээр түл­­хэн унагаах үед хө­дөл­гөөн маягаар үүссэн юм. 

Хамгийн олон хүнтэй орон нутгийн энэхүү бай­гууллага нь Йинглак Чи­на­ватрагийн Засгийн га­зар ардчиллыг хамгаалж ча­дахгүй бол “улаан цамц­танууд” ардчиллыг хам­гаалах ажлыг гартаа авна гэдгээ хэлжээ. 

Зураг