Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын парламент Ерөнхий сайддаа итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцлээ

Э.Мөнхзаяа
2013 оны 11 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Таиландын Ерөнхий сайд Инглак Чинават

Тайландын Үндэсний хурал буюу парламент өчигдөр Ерөнхий сайд Инглак Чинават, Дотоод хэргийн сайд Чарупонг Руангсуванд итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ асуудлыг сөрөг хүчний Ардчилсан намаас сөхөж тавьсан бөгөөд хоёр өдрийн турш хэлэлцэх юм байна. Тэдний үзэж буй­гаар Чинават, Руангсуван нар авлигын хэрэгт холбогдсон гэнэ. Гэхдээ Тайландын парламентын олонхын суудлыг Ерөнхий сайд Инглак Чинаватын Засгийн газрыг дэмжигч “Пыа тай” нам бүрдүүлдэг аж.

Тайландын өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа, түүнчлэн экс Ерөнхий сайд Таксин Чинаваттай холбоотой асууд­лаас болж тус улсад сүүлийн хэд хоногт эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсагчид хи­лийн чанадад байгаа Таксин Чинаватыг улс орноо далдуур удирдаж байна гэж үзжээ.

Таксин Чинаватын хувьд 2006 оны цэргийн эргэлтээр засгийн эрхээс түлхэгд­сэн унасан. 

Хожим нь түүнийг эрх үүр­гээ хэт­рүүлэн ашигласан гэж үзэж, хоёр жил хорихоор болсон ч гадаадад дүр­вэжээ. 

Засгийн газрын үйл ажиллагааг эсэр­гүүц­­сэн жагсагчид эмх замбараагүй бай­­дал дэгдээсэн тул, нийслэл Бангкок болон түүн­­­тэй залгаа гурван мужид энэ сарын 25-наас аюулгүйн өндөржүүлсэн бэлэн бай­дал зарлахаас өөр аргагүй болсон байна. Уг арга хэмжээ он дуустал үргэлжлэх аж. 

Зураг