Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын сонгуулийн дүн гараагүй байна

Х.Сайхан
2014 оны 2 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг
Тайландын сонгуулийн дүн гараагүй байна

Тайланд улсад Парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт энэ сарын 2-ны өдөр явагдаж өнгөрлөө.

Сонгуулийн үеэр сөрөг хүчнийхэн иргэдийг санал өгүүлэхгүй байх бүх арга хэмжээг авсны улмаас нийт хэсгийн хороодын 10.8 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоо хаалгасан байна. 

Эсэргүүцэгчид хэсгийн хорооны байрыг бүслэн хааж, нэг ч сонгогчийг орж санал өгөх боломжийг үгүй болгожээ. Сөрөг хүчний дэмжлэг их байгаа өмнөд мужуудад санал хураах ажиллагаа ихээр тасалдсан байна. Энэ бүс нутагт өчигдөр олон тооны эмх замбараагүй явдал гарчээ. 

Тайландын Сонгуулийн ерөнхий хороо хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ сонгуулийн дүнг энэ сарын 23 гэхэд зарлана, үүний дараа санал хураалт тасалдсан хэсгийн хороодод санал хураах ажиллагааг дахин зохион байгуулна хэмээн онцолжээ. 

Тайландын Ерөнхий сайд Ийнглак Шинаватра өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парламентыг тарааж, ээлжит бус чуулганы товыг энэ сарын 2-ны өдөр хэмээн зарласнаас хойш сөрөг хүчнийхэн сонгуулийг тасалдуулахыг хичээнэ гэдгээ ил тод мэдэгдэж байсан юм.

Ийнглак Шинаватра Парламентаа тараасан ч өөрөө албан тушаалаасаа огцроогүй учир эрх мэдлээ ашиглан сонгуулийг луйвардана гэж хардсан учраас ингэж байна гэдгээ сөрөг хүчний удирдагч Тхаугсубан тайлбарлаж байлаа.

Тиймээс эрх баригчид сонгуулиас хойш онц байдал тогтоох шийдвэр гаргаад байгаа юм.

Зураг