Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын Засгийн газар жагсагчидтай хэлэлцээ хийж эхэллээ

Э.Мөнхзаяа
2014 оны 1 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Тайландын Засгийн газар жагсагчидтай хэлэлцээ хийж эхэллээ

Тайландын Засгийн газар Бангкок хо­тод болон бусад мужид эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй Ардын ард­чилсан шинэчлэлийн хорооны төлөө­лөгчидтэй хэлэлцээ хийж эхэлжээ. 

Тус улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн Парадорн Паттанатабутын мэдээлс­нээр хэлэлцээ хийх төлөөлөгчдийн жагсаалтад Тайландын үндэсний цагдаагийн газрын тэргүүн болон хүчний хэд хэдэн хүн багтсан гэнэ.

Хэлэлцээрийн гол зорилго бол Чаенг Ваттана дүүрэгт төрийн байгууллагуудад босгосон хаалтыг буулгах гэж “ИТАР-ТАСС” агентлаг дамжууллаа. Ингээд жагсагчдад шийдвэр гаргах 24 цагийн хугацаа өгөх юм байна

Бангкок хотноо энэ сарын 13-наас хойш хэд хэдэн чухал объектууд хаагдаад байгаа юм. Нийслэлийн төв хэсэгт 24 цаг байрлах сөрөг хүчнийхний тоо бага байна. Гэвч цаг­даагийнхан Чаенг Ваттана дүүргийн тавьсан хаалтыг буулгаж хүчрэхгүй байгаа аж. 

Тайландад сүүлийн гурван сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн арга хэмжээний улмаас нийтдээ 10 хүн амиа алдаж, 560 гаруй нь гэмтэж бэртжээ.

Зураг