ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтлийн эмнэлгийн захирлаар Ө.Мөнхтайваныг томилжээ

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 18
Өдрийн шуудан
ГССҮТ-ийн захирлыг өнөөдөр сонгоно

Төрийн албаны зөвлөлөөс ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байсан.

Тэгвэл өчигдөр орой 19:00 цагийн үед Төрийн албаны зөвлөл болон бусад ажлын хэсгийнхэн хуралдаж ГССҮТ-ийн даргаар Ө.Мөнхтайваныг томилсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр багагүй хугацаанд тус эмнэлгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэж өгөхөөр болж байна.

Сонгон шалгаруулалтын багийнхан Ц.Энхбаярыг тодорхой шалгууруудыг хангахгүй гэсэн үндэслэлээр хассан. ГССҮТ-д нэг үе харьяалагдаж байсан 3 эмч сайн дураараа нэрээ татсанаар Ө.Мөнхтайван ганцаараа үлдээд байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад таван хүн өрсөлдөж байсан. Тодруулбал, тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Б.Батмагнай, Яаралтай тусламж эрчимт эмчилгээ хариуцсан захирал асан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Б.Хишигсүрэн болон ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан Ө.Мөнхтайван нар өрсөлдөж байсан.

Харин сонгон шалгаруулалтын багийнхан Ц.Энхбаярыг тодорхой шалгууруудыг хангахгүй гэсэн үндэслэлээр хассан бөгөөд үүнээс үүдэн ГССҮТ-д нэг үе харьяалагдаж байсан гурван эмч сайн дураараа нэрээ татсанаар Ө.Мөнхтайван ганцаараа үлдээд байсан юм.

Тэгвэл өчигдөр ажлын хэсэг хуралдаж түүнийг тус эмнэлгийн ерөнхий захирал болгосон байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг