ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлалаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлаад байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс зарлаж байгаа уг шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 12 хүртэл хүлээн авч, 17-нд шалгалт авах аж.

Тус эмнэлэгийн захиралын сонгон шалгаруулалтад нэр дэвших иргэдэд удирдах ажил хийж байсан туршлагатай, магистер болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх зэрэг шалгуурыг өмнө нь тавьдаг байсан. Тэгвэл энэ удаа шалгуурыг илүү өндөр болгож, нэр дэвших тухайн хүн доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна гэж заажээ. 

Уг сонгон шалгаруулалтад шаардлага хангасан Монгол  Улсын иргэн хэн ч оролцох эрхтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг