ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн захирлыг өнөөдөр сонгоно

Х.Жаргал
2014 оны 2 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
ГССҮТ-ийн захирлыг өнөөдөр сонгоно

ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг өнөөдөр дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. 

Гэмтлийн эмнэлгийн захирлыг яамны харъяа бусад эмнэлгийн захирлуудын хамт 2013 оны нэгдүгээр сарын 19-нд ажлаас чөлөөлснөөс хойш тус эмнэлэг өнөөг хүртэл жил гаруйн хугацаанд хууль ёсны захиралтай болоогүй бөгөөд Ц.Энхбаярын хувьд  түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авчээ. Харин ямар хүмүүс сонгон шалгаруулалтанд оролцож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ГССҮТ-ийн эмч, ажилтнууд шалтгаангүйгээр дахин халаа сэлгээ явуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байсан бол захиргааны зүгээс ямар нэгэн халаа, сэлгээ хийгээгүй гэж мэдэгдсэн юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг