.
Тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Кайри Ирвин 31 оноо, 14 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлтээр хүртлээ.
Түүнчлэн энэ удаагийн бүх оддын тоглолт олон шинэ амжилтуудыг дагууллаа.
Амжилтууд:
- Тоглолтын турш хоёр баг нийлээд 318 оноо авсан (Өмнөх амжилт 303 оноо, 1987 он)
- Тоглолтын нэгэдүгээрт хасагт хоёр баг нийлээд 165 оноо авсан (Өмнөх амжилт 157 оноо, 1988он)
- Кармело Энтони нийт 8 удаа холын зайн шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн.
- Кайри Ирвин тоглолтын хоёрдугаар хагаст ганцаараа 24 оноо авсан.
- Блейк Грифин нийт 19 довтолгоогоо амжилттай болгосон (Өмнөх амжилт 17, Уилт Чембрлейн, Майкел Жордан болон Кевин Гарнет)
- Коби Брайнт одоо тоглож байгаа тоглогчдоос хамгийн олон буюу 16 дахь удаагаа Бүх оддоор нэрлэгдсэн.
- Леброн Жеймс Бүх Оддын тоглолтын үзэгчдийн санал асуулгыг 3 дахь удаагаа тэргүүлсэн.
- Кевин Дюрант нийт 17 удаа холын зайнаас амжилттай довтолсон.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!