ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шүлхийтэй холбоотойгоор "Дүнжингарав" уралдааныг цуцаллаа

Б.Ану
2014 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: www.MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:31 2014/02/14

Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

- Засгийн газрын хуралдааны мэдээлэл ирлээ -

Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. 
Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. 

Үүнд:

  • Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
  • Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.

Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан "Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан болон Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдаанууд энэ жил цуцлагдлаа.

Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол 2014.1.27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрснээс хойш тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт гэсэн нийт 3 аймгийн 9 сумыг хамраад байна. 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дээрх 3 аймгийн 9 сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. 

14:52 2014/02/14

Шүлхийтэй холбоотойгоор "Дүнжингарав" уралдааныг цуцаллаа

Энэ сарын 23-нд болохоор товлогдоод байсан хаврын "Дүнжингарав" хурдан морины уралдааныг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар цуцаллаа.  

Өвөл, хаврын хахир цагт хурдан морины уралдаан зохион байгуулах нь хурдан морь унаач хүүхдүүдэд эрүүл мэнд, амь насны асар их эрсдэл учруулдаг билээ. 

Өнгөрсөн жилийн "Дүнжингарав" уралдааны үеэр 10 гаруй хүүхэд бэртэж нэг хүүхэд амь насаа алдсан юм. 

Тиймээс Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн комисс хүйтний хахир цагт хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх уриалга гаргасан ч Засгийн газар үл хайхран энэ жил хоёр, гуравдугаар сард болох уралдааны товыг батлаад байлаа. 

Энэхүү шийдвэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хавар болох байсан хурдан морины уралдааныг шүлхий гарсантай холбоотойгоор цуцаллаа. 

Өвөл, хаврын уралдаантай холбоотойгоор iKon.mn сайт санал асуулга явуулахад нийт санал өгсөн хүний 91 хувь нь Засгийн газрын өмнөх шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. 

Шүлхий өвчинтэй холбоотой ч энэхүү шийдвэр нь юутай ч олон мянган унаач хүүхэд эрсдэлд орох аюулаас сэргийлж чадлаа.

15:31 2014/02/14

Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

- Засгийн газрын хуралдааны мэдээлэл ирлээ -

Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. 
Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. 

Үүнд:

  • Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
  • Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.

Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан "Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан болон Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдаанууд энэ жил цуцлагдлаа.

Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол 2014.1.27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрснээс хойш тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт гэсэн нийт 3 аймгийн 9 сумыг хамраад байна. 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дээрх 3 аймгийн 9 сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг