ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Увсад тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдааныг хориглолоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Унаач хүүхдийн эрх ашгийн төлөө нэг ч болтугай аймгийн Засаг дарга нэгдэж байгаад нь талархууштай.

Тодруулбал Увс аймгийн хэмжээнд тавдугаар сарын 1-нийг хүртэл албан ёсоор хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.

Энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 5-нд гаргасан байна. 

Засгийн газрын нэгдүгээр сарын 28-ны ээлжит хуралдаанаар хурдан морины уралдааны тов, хуваарийг гаргасан.

Ингэхдээ

  1. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт,
  2. Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт,
  3. Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт,
  4. Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт,
  5. Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-26-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч "Дүнжингарав-2014" төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг энэ сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа.

Хүйтний улиралд хурдан морь унаж буй хүүхдүүд гэмтэж бэртэх, гар хөл нь хөлдөх,  амь насаа алдах эрсдэл өндөр байдаг. Тиймээс унаач хүүхдийн аюулгүй байдал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүүхдийн төлөө байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссын анхаарлын төвд байна.

Тухайлбал, он гарсаар Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан суманд нэгдүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн хэрэг гарсан.

Иймээс орон нутгийн удирдлагууд Увс аймгаас жишээ авбал зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг