Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
“Дүнжингарав-2014” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт болно.
Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.