• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн төлөв

Г.Зул
2014 оны 2 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Төгрөгийн төлөв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 1714 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 321 төгрөг буюу 23 хувиар суларсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах дундаж ханш өнгөрсөн сард 283 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59 төгрөг буюу 27 хувиар суларчээ.

Оны өмнө нэг ам.доллар 1800 төгрөгт дөхсөн нь “Ханш цаашид сулрах магадлал өндөр байгаа. 2014 оны эхний хагас гэхэд 1900-д хүрч магадгүй” гэх таамаглалыг зарим нь. гаргахад хүргэж байв. Мөн “Валютын ханшийн өсөлт, мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2014 онд инфляци өсөх магадлалтай.

Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрвөх чадвар, зээлийн чанаргүйдэл зэрэг үзүүлэлтээр банк санхүүгийн орчны, индексийг тооцдог. 2008 оны хямралаас хойш индекс харьцангуй тогтвортой байсан ч салбарын зарим үзүүлэлт муу “дүн”-тэй байгаа нь 2014-2015 онд банк санхүүгийн орчин таагүй байж болзошгүй гэсэн дохио гөгч байна.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 582 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 275 тэрбум төгрөг буюу 89 хувиар өссөн.

Тиймээс эдийн засагт нөлөөлөх нэг хүчин зүйл нь иймэрхүү сөрөг үзүүлэлттэй байгаа нь 2014 оны эхний хагас хүртэл хүндхэн байхыг харууллаа.

Харин ирэх жилийн хоёрдугаар хагасаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлын үр дүн мэдрэгдэж, эдийн засагт зарим нэг нааштай өөрчлөлтүүд гарч эхэлнэ” гэж бизнесийн салбарынхан дүгнэж, эрсдэлээ тооцоолж байв.

Харин одоо банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 582 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 275 тэрбум төгрөг буюу 89 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн таван хувийг эзэлж буй юм. Энэ нь өмнөх.оны мөн үеийнхээс нэг пунктээр өссөн үзүүлэлт аж.

Бизнес эрхлэгчид “Зөн билгийн тулаан”-ы оролцогчид шиг далдыг хардаггүй ч нэг юм хэлээд л байдаг нь энэхүү тоон үзүүлэлтээс тодорхой харагдаж байна. Харин үүнийг эрх баригчид сонсдог, үгүйг мэдэхгүй.

Зарим судлаачийн үзэж буйгаар эдийн засаг зогсонги байдалд орсон нь өмнөх нөхцөл буюу дээр дурдсан шалтгаануудтай холбоотой гэнэ. Тиймээс эдийн засаг зарим хүний хэлж байсанчлан ирэх зургадугаар сарыг хүртэл гацсан гэдэг нь сүүлийн үед гарч буй тоон үзүүлэлтүүдээс тодорхой болов.

“Дарин дээр давс” гэгчээр сүүлийн үед воны ханш чангарч байгаад иргэд ундууцаж байна. Монголын эдийн засаг ам.доллар, юанийн ханшаас хамааралтай болчихоод байхад бас “Энэ вон ч юув дээ” гэх нэгэн байж болох юм. Тэгвэл монгол залуус сүүлийн жилүүдэд Хангүгт суралцах нь олширчээ. Үүнийг ашиглан, валютын ханшийн зөрүүгээр тоглолт хийж байгаа аж, солонгосчууд. Тиймээс өмнө нь нэг төгрөгөөр арилждаг байсан воны үнэ өнөөдөр нэг төгрөг 70 мөнгө болж өсөөд байгаа юм.

Гэтэл Солонгост сургалтын төлбөр хамгийн хямддаа 10 сая төгрөгөөс буудаггүй гэнэ. Оюутан сургалтын төлбөрөөс гадна хэрэглээний зардлаа ч бас воноор солиулах нь мэдээж. Өнгөцхөн харвал 70 мөнгөөр өссөн юм шиг боловч нидэр дээрээ их хэмжээний төгрөг солиулах болмогц хэдэн саяын зөрүү гарах нь ойлгомжтой. Эндээс үзэхэд, төгрөгийн ханш саарахдаа амархан л харагдаад байна.

Юутай ч гадаадын хөрөнгө оруулалт өсч, “Оюутолгой” мэтийн ач холбогдол өндөртэй томоохон төслүүд хурдан үргэлжлэн хэрэгжиж, эдийн засгийн дархлааг сэргээгээсэй гэдэг хүсэлт, хүлээлт хүн бүхэнд бий. Тиймээс л Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан болов уу.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг