УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцууллаа.
Илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Гишүүдийн олонхын саналаар “Сорьцын хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайгаас олборлосон алтанд мэргэжлийн байгууллагаар орон нутагт сорьц тогтоолгох ажлыг гүйцэтгүүлнэ” гэсэн саналыг хаслаа.
Ингээд олонхын саналаар уг хуулийн төслийг баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|