Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нэрийг өөрчлөх тухай санаагаа дэлгэсэн билээ.
Ингэхдээ “стан” төгсгөлийг гээж “Казах эли” буюу Казахуудын нутаг гэсэн хувилбарыг гаргаж ирсэн юм.
Тэгвэл энэхүү түрэг хэлний “эли” үгний уг гарвалыг тайлбарлах явцдаа “Монгол” нэрний уг гарвалыг мөн шинээр тайлбарласан байна.
“Мөнги-эли” нь эртний Түрэгийн хаадын бодож олсон “Мөнхийн улс орон” гэсэн үг гэнэ.
Казахстаны профессор Талас Омарбековын тайлбарлаж байгаагаар “Монгол” нэр нь түрэг хэлний “Мөнги-эли” гэсэн үгний сунжирсан хэлбэр гэжээ.
“Мөнги-эли” нь эртний Түрэгийн хаадын бодож олсон “Мөнхийн улс орон” гэсэн үг гэнэ.
Тэд энэ нэрэн дор өнө удаан орших хүчирхэг Түрэг улсыг бий болгох мөрөөдөлтэй байсан гэнэ. Харин түүхийн явцад энэ санаа нь биелээгүй ба хожим Чингис хаан өөрийн нэгдсэн улсыг байгуулаад энэ нэрийг ашигласан гэсэн санаа дэвшүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!