Казахстаны ерөнхийлөгч өчигдөр улсынхаа газрын тосны төв болох Атирау хотоор айлчлахдаа нэгэн мэдэгдэл хийжээ. Энэ нь улсынхаа нэрнээс "стан" тодотголыг гээх тухай. Түрэг хэлний улс, орон гэсэн утгатай энэ үгийг төв Азийн хөршүүд нь бүгд хэрэглэдэг билээ. Тэгвэл "стан"-тай улсууд голдуу ядуу тарчиг эдийн засагтай байдаг нь Казахстаны дэлхийн тавцан дээрх нэр төрд сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
Дэлхий дээр газар нутгаар есдүгээрт жагсдаг, 17 сая хүн амтай Казахстан нь гадаадын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын салбартаа татаж чадсанаар бүс нутагтаа хамгийн том эдийн засаг болсон юм.
Назарбаев хэлэхдээ "стан гэсэн төгсгөлгүй бас хоёрхон сая хүн амтай мөртлөө Монгол улс дэлхий нийтийн анхаарлыг биднээс илүү сайн татаж чадаж байна" гэж жишээ татсан байна.
Түүний бодлоор шинэ нэр нь "Казах Эли" буюу Казахуудын газар шороо гэсэн утгатай байх нь зохимжтой гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!