ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН
Шинийн нэгэнд Ерөнхийлөгч азай буурлуудтай золгоно
iKon.MN
XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар дараах арга хэмжээнүүдэд оролцоно. Үүнд:
Битүүнд:
- Нэгдүгээр сарын 30-ны пүрэв гариг буюу битүүний өдөр 11.40 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Төрийн одон, медаль гардуулах ёслол болно.
- Мөн 12.40 цагт Улсын цолны болзол хангасан уяачдад цол олгоно.
- 14.00 цагаас уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болно. Монгол Улсын Төрийн тэргүүн болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд үзэж сонирхох юм.
Шинийн нэгэнд:
- Нэгдүгээр сарын 31-ний баасан гариг буюу шинийн нэгний өглөө 08.15 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно.
- Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар мөн өдрийн өглөө 09.20 цагаас Гандантэгчинлэн хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатгаж мандал өргүүлэх ёслолд оролцоно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
