Улаанбаатарт 100-аас дээш настай 27 азай буурал амьдарч байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 62146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг. Тодруулбал, 80-аас дээш настай 7144, 95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1495 азай буурал Улаанбаатарт амьдардаг байна.
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмадын баярын өдөр болдог. Энэ өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд гарын бэлэг гардуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
