Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Twitter-т дагагчдын тань хэд нь хуурамч вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Twitter сүлжээнд нэгдсэн хүмүүст нэг асуудал бий. Энэ нь дагасан хүмүүсийн чанарын асуудал. Яг хэд нь жинхэнэ хэрэглэгч, хэд нь ашиглагддаггүй идэвхгүй, хэд нь амьгүй (bot) дагагч вэ?

Үүнийг илрүүлэхийн тулд StatusPeople сайтыг ашиглах боломжтой.

Уг үйлчилгээ нь нэвтэрсний дараа өөрийнхөө болон эсвэл хэн нэгний гурав хүртлэх аккаунтыг шалгаж үр дүнг харуулдаг. Хязгааргүй шалгаж үзэхийг хүсвэл сарын багахан төлбөр төлдөг гэнэ.

Монголын хамгийн олон дагагчтай нэгэн эрхмийн аккаунтыг шалгаж үзвэл 27% нь хуурамч буюу цаанаа хүнгүй (bot), 58% нь идэвхгүй, ашиглагдахаа больсон, харин 15% нь л идэвхтэй хэрэглэгддэг амьд дагагч гэж гарч байна.

Өөрийгөө болон өрөөлийг шалгаад үзээрэй.