Малайз улсад сурч, амьдарч байгаа залуучууд нэгдэж өөрсдийн санаачилгаар Монголын Оюутан, Залуучуудын холбоог байгуулсан бөгөөд өөрийн орноо сурталчилан таниулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тодорхой хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр нэгэн шинэ номыг уншигчдийн гарт хүргэлээ.
“Элэг хөшөөм 2014 онигоо” ном нь уншдаг, сонсдог гэсэн хоёр хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд Малайз улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл тэргүүтэй олон талын мэдээллийг давхар багтааснаараа онцлог энэхүү ном өнөөдөр “Интер ном” худалдааны төвд нээлтээ хийсэн юм.
Гурван бүлгээс бүрдэх тус номын эхний хэсэгт амьтан, бурхан чөтгөр, эд юмс, эротик, вовка, чучкагийн онигоонууд орсон бол, хоёрдугаар хэсэгт Малайз улсын тухай зөвлөмжүүд, гуравдугаар хэсэгт нь тухайн улс оронд сурч боловсрох, амьдрахад таньд ямар төрлийн мэдээлэл шаардлагатай байна тэр бүгдийг багтаажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!