Уншиж байна ...

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэдэд хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

ikon.mn
35 минутын өмнө
Сурталчилгаа

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар СБДЭМТ-ийн дарга Б.Баярмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Танай эмнэлэг хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

- “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг 2025 оны аравдугаар сараас эхлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

- Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь юугаараа онцлогтой вэ?

- Монгол Улсад анх удаа орон нутгийн санхүүжилтээр баригдсан нэгдсэн эмнэлэг бөгөөд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 2.2 га талбайд, 12,500 м² дотоод талбайтайгаар байгуулагдсан. Орчин үеийн стандартын дагуу төлөвлөгдсөн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байгаагаараа онцлогтой.

зураг
 

- Эмнэлгийн хүчин чадлын хувьд гэвэл?

- Өмнө нь зөвхөн амбулаторийн тусламж авдаг байсан Сүхбаатар дүүргийн 145 мянга гаруй иргэн нэгдсэн эмнэлгийн тусламж авах боломжтой болсон. Ялангуяа алслагдсан, гэр хорооллын бүсийн иргэдэд үйлчилгээ ойртсон нь хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай.

- Одоогоор ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

- 16 төрлийн амбулаторийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ томуу, томуу төст өвчний үед Хүлээн авах, яаралтай тусламжийн хэсгийг 24 цагаар ажиллуулж байна. Одоогийн байдлаар 100 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгаар дамжуулан хоёр дүүргийн 3000 гаруй хүүхдэд тусламж үзүүлсэн байна. Мөн бид Японы Pentax, Olympus уян дуран, Siemens-ийн 128–160 зүслэг бүхий КТ төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд уян дуран, хэт авиан, рентген, КТГ зэрэг 14 төрлийн оношилгоог хийж байгаа.

зураг
 
зураг
 

- Цаашдын төлөвлөгөө юу вэ?

- Хавдар, мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээг нэвтрүүлж, насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг үе шаттайгаар ашиглалтад оруулан эмнэлгийг бүрэн хүчин чадлаар ажиллуулахаар төлөвлөж байгаа.

- Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, оношилгооны чадавхыг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлсэн олон улсын зах зээлд даяаршиж буй Инвескор Санхүүгийн Байгууллагын хамт олонд талархал илэрхийлж байгаагаа хэлмээр байна. Тус байгууллагаас ясны сийрэгжилт тодорхойлох аппарат болон биеийн жингийн найрлага тодорхойлох төхөөрөмжийг хандивласнаар иргэдэд үзүүлэх урьдчилан сэргийлэх, оношилгооны үйлчилгээ илүү хүртээмжтэй, үр дүнтэй болж байгаа.

Олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эмнэлгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Инвескор Санхүүгийн Байгууллагын 10 жилийн ойг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Инвескорын хамт олны цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.