ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

З.Отгондулам: “Beauty Expo 2026” бол зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах талбар биш, харин брэндийн үнэ цэнийг олон нийтэд таниулах хамгийн үр нөлөөтэй маркетингийн суваг

ikon.mn
2026 оны 1 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Beauty Expo 2026 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 5 дахь жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 2 сарын 27- 3 сарын 01-ний өрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал З.Отгондуламтай ярилцлаа.

- Гоо сайхны салбарын хамгийн нөлөө бүхий, хамгийн том арга хэмжээ болох Beauty Expo 2026 үзэсгэлэн зарлагдсан байна?

- Beauty Expo 2026 үзэсгэлэн жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд 2 дахь жилдээ илүү өргөн хүрээг хамран Буянт- Ухаа спортын ордонд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд нийт 10-аад орны 200 орчим брэнд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Амуулай ХХК” / Mild Cosmetics / брэнд  ажиллаж байгаа бол Алтан ивээн тэтгэгчээр “Наран Бьюти Уорлд ХХК” -ийн Yves Rocher брэнд болон Мөнгөн ивээн тэтгэгчээр Troipeel Mongolia болон Wettrust нар  хамтран ажиллаж байна.  

Beauty Expo 2026 үзэсгэлэнгийн үеэр буюу гурван өдрийн турш салбарын чухал асуудлыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдана. Үүнээс гадна салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлэх B2B буюу бизнес уулзалтыг зохион байгуулж, олон улс болон орон нутгийн зах зээл рүү бизнесээ тэлэх боломжийг олгодгоороо  онцлогтой. Мэдээж үзэсгэлэнгийн өдрүүдэд хүрэлцэн ирсэн зочдодоо үзлэг, оношилгоо, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөхөөс гадна хямдрал, урамшуулалтай, гарын бэлэгтэй, бөөн бөөн гэнэтийн бэлгийг барих болно. Манай баг бүрэлдэхүүн гоо сайхны салбарын нөлөө бүхий маркетинг болоод бизнесийн хамгийн таатай орчныг цогцоор нь бүрдүүлсэн ач холбогдол өндөртэй олон улсын арга хэмжээг  чанарын өндөр түвшинд зохион байгуулна.

зураг
 

“Үзэсгэлэнд 10-аад орны 200 орчим брэнд  оролцож байна”

- “Beauty Expo 2026”-д байгууллагууд оролцсоноор ямар давуу талуудыг олж авах вэ?

- Нэгдүгээрт, үзэсгэлэн бол зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах талбар биш, харин брэндийн үнэ цэнийг олон нийтэд таниулах хамгийн хамгийн үр нөлөөтэй маркетингийн суваг. Оролцогч байгууллага гурван өдрийн турш хэдэн мянган хэрэглэгч, салбарын түншүүдтэй нүүр тулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шууд танилцуулах боломжтой.

Хоёрдугаарт, бид B2B уулзалтыг тусгайлан зохион байгуулж байгаа. Энэ уулзалтаар гадаад, дотоодын худалдааны төлөөлөгчид, нийлүүлэгчид, дистрибьютерүүдтэй холбогдож, хамтын ажиллагаагаа эхлүүлэх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэн дээр байгуулсан нэг л шинэ түншлэл танай бизнесийн дараагийн том өсөлтийн гарц болж чадна.

зураг
 

“Үзэсгэлэнгийн үеэр экспортын шинэ гарц нээх, технологи, ноу-хау солилцох, франчайзингийн гэрээ байгуулах гээд олон боломжтой”

- Монголын байгууллагууд гадаадын оролцогчидтой хамтран ажиллах ямар боломжууд нээгдэх вэ?

- Энэ жилийн оролцогчдын бүрэлдэхүүнд Япон, Франц, Солонгос,  Итали, Турк, Хятад, Казахстан, ОХУ, Польшийн томоохон брэндүүд багтаж байгаа. Тэд Монголын зах зээлд түнш хайж, бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх сонирхолтой ирж байна. Манай дотоодын байгууллагууд үүгээр дамжуулан экспортын шинэ гарц нээх, технологи, ноу-хау солилцох, франчайзингийн гэрээ байгуулах гээд олон боломжтой.

- Үзэсгэлэнд оролцоогүй байгууллагуудын хувьд ?

Зах зээл гэдэг хоромхон зуур өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг хамгийн түрүүнд туршиж үзсэн байгууллага руу тэмүүлдэг. Тэгэхээр үзэсгэлэнд оролцохгүй гэдэг нь зөвхөн нэг арга хэмжээг алдах биш, харин шинэ хэрэглэгчээ, шинэ түншээ, шинэ боломжоо алдана гэсэн үг.

зураг
 

- Тэгвэл байгууллагуудад өгөх таны хамгийн чухал уриалга юу вэ?

- “Beauty Expo 2026” бол танай брэндийг зөвхөн танилцуулах бус, Монголын зах зээлд байр сууриа бататгах, олон улсын түвшинд хөл тавих томоохон боломжийг нээж өгнө. Энэ бол бизнесийн шинэ харилцааны эхлэл, өрсөлдөгчөөсөө хоцрохгүй байх алт шиг боломж гэдгийг онцолж хэлмээр байна.

“Эдийн засгийн дотогшоо урсгалыг нэмэх, салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой”

- Beauty Expo 2026 үзэсгэлэнд зочлохын давуу талыг дурдвал?

- Зочдын хувьд дэлхийн гоо сайхны брэндүүдийн шинэ бүтээгдэхүүн, технологийг эх орондоо хамгийн түрүүнд харах, үнэгүй зөвлөгөө, оношилгоонд хамрагдах, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, чиг хандлагыг мэдрэх, үзэсгэлэнгийн уур амьсгал дунд өөрийгөө шинэчилж гоо сайхны салбарын бүхий л үйлчилгээг нэг дор авах боломжийг олгож байгаа. Мөн бүтээгдэхүүн авахаар ирсэн хүн бүрд харьцуулалт, сонголт хийхэд хамгийн таатай орчин байх болно гэдэгт итгэлтэй байна.

зураг
 

- Цаашдаа Beauty Expo олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн ирээдүйг хэрхэн харж байна?

- Мэдээж жил бүр үзэсгэлэнгээ зохион байгуулах бөгөөд олон улсын стандартаа барьж, илүү чанаржуулна. Мөн олон улсын гоо сайхны салбар дахь бүхий л томоохон байгууллагууд, брэндүүд манай үзэсгэлэнг зорьдог, түншээ сонгодог байхаар илүү хичээж ажиллах болно. Мөн эдийн засгийн дотогшоо урсгалыг нэмэх, салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.