Уншиж байна ...

"Абсолют" англи хэлний сургалтын төв албан ёсны эрхтэйгээр IELTS-ийн шалгалт авдаг боллоо

П.Сайнжаргал, IKON.MN
59 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

24 жилийн туршлагатай "Абсолют" англи хэлний сургалтын төвд IELTS-ийн шалгалт өгөх боломжтой боллоо. Ингэснээр Монголд IELTS-ийн шалгалт авдаг төв нэгээр нэмэгдэж байна.  

Тодруулбал Австралийн англи хэлний шалгалтын төв IDP-ийн албан ёсны IELTS-ийн эрхийг "Абсолют" сургалтын төв авч, хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. 

Ингэснээр англи хэлний мэдлэгээ сайжруулахыг зорьсон хүүхэд залуус сургалтын тухтай орчиндоо олон улсын шалгалт өгөх боломж нээгдэж байна.

"Абсолют" сургалтын төвийн дэргэдэх IELTS-ийн шалгалт авах төвийг "ITC tower"-т нээх ёслолыг морин хуурын ая эгшгээр эхлүүлсэн юм.

Энэ үеэр олон жилийн туршлагатай, чадварлаг хамт олонтой хамтын ажиллагаагаа эхлүүлж буйдаа талархалтай байгааг IDP төвийн төлөөлөгчид илэрхийлэв. 



IDP-ийн албан ёсны IELTS шалгалтын төвийн Бизнесийн хөгжил хариуцсан менежер Паскал Хубен "Хүүхдүүд тав тухтай орчинд санаа зовох асуудал, сэтгэл зүйн дарамтгүйгээр шалгалтаа өгч, өөрсдөдөө байгаа чадварыг 100 хувь харуулаасай. 

Зарим тохиолдолд шалгалт өгөөд хүссэн оноогоо авч чаддаггүй шалтгаан нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйдээ бус ердөө сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлөх нь бий. Тиймээс ч суралцаж буй орчиндоо шалгалт өгөх нь энэ айдсыг бага ч атугай дарж чадах болов уу" гэлээ. 

"Абсолют" сургалтын төвийн Гадаад харилцааны албаны дарга, англи хэлний багш Стив "Өөрсдийнхөө мэддэг дассан орчиндоо шалгалтаа өгөх нь суралцагчдад олон давуу талыг олгоно.  

Багш нарын зүгээс хүүхдүүдэд англи хэл заахаас гадна шалгалт өгөхдөө ямар сэтгэл зүйтэй байх вэ, юунд төвлөрөх вэ гэдэгт тодорхой хэмжээний зөвлөгөө чиглүүлэг өгдөг. Дээр дурдсанчлан сурагчдын хувьд танил дассан газартаа шалгалт өгснөөр айдас сандрал нь багасах ач холбогдолтой. 

"Абсолют" сургалтын төвд IELTS-ийн шалгалтыг компьютерт суурилж авна.

IELTS-ийн шалгалтыг бичгээр эсвэл компьютероор өгөх боломжтой байдаг. Гэхдээ хүүхдүүдийн бичгийн хэв харилцан адилгүй. Тиймээс ч бичгийн хэв гаргацгүй гэж санаа зовж байвал компьютероор шалгалт өгснөөр асуудал үүсэхгүй гэсэн үг.

Орчин үеийн залуус компьютер дээр төвөггүй ажиллаад сурчихсан байдаг. Тиймээс шалгалт өгөх нь хамаагүй амар санагдах болов уу" хэмээн хэллээ. 

Ийнхүү ирэх оны нэгдүгээр сараас "Абсолют" сургалтын төв олон улсын англи хэлний түвшин тогтоох IELTS-ийн шалгалтыг өөрсдийн танхимдаа авч эхлэхээр боллоо.