Уншиж байна ...

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн буудлагын сургалтын төвийн байрыг шинээр барьж, нүүлгэн шилжүүлэхэд ₮7.5 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын трасст орсон Зэвсэгт хүчний  013 дугаар ангийн буудлагын сургалтын төвийг нүүлгэх шийдэлд хүрээд буй.

Уг полигоныг нүүлгэн шилжүүлэх зардлыг нийслэлийн ирэх оны төсөвт тусгаж, баталжээ. Тодруулбал ирэх онд Зэвсэгт хүчний  013 дугаар ангийн буудлагын сургалтын төвийн одоогийн барилга байгууламжийг шинээр барьж, нүүлгэн шилжүүлэхэд 7.5 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.

2026 оны гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээхээр төлөвлөжээ.