ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/21-НД НИЙТЛЭГДСЭН
С.Нарангэрэл: Байнгын хороо, чуулганы хуралдаан даргалагч Үндсэн хуулиа баримтлаагүйгээс буруу зам руу хөтөлчихлөө
Редакцын бус нийтлэл
Гэрэл зургийг mpa.mn
Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Засгийн газрыг огцруулсан өмнөх жишгүүд түүх болсон. Одоо тэр тухай ярих ямар ч шаардлагагүй. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зорилгоор 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх төвшинд мөрдөх ёстой. УИХ-ын Байнгын хороо, чуулганы хуралдаан даргалагч Үндсэн хуулиа баримтлаагүйгээс буруу зам руу хөтөлчихлөө" гэсэн юм.
ВИДЕО ҮЗЭХ:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
