Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зодооны хэрэгт яллагдагчаар татагдсан “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодоон болсны дараа хилээр гарч явсан бөгөөд эрэн сурвалжлагдаж байв. Тэгвэл түүнийг Тайландаас баривчилж, эх оронд нь авч ирсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн Б.Амарсайханыг хилээр орж ирэнгүүт нь цагдан хорих захирамж хэвээрээ байгаа тухай шүүхээс мэдээлж байлаа.

Одоогоор Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэрэг прокурорын хяналтад байгаа. Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын цагдан хориог энэ сарын 17-нд цуцалж, сулласан бол Ц.Санжаачойпэлийн цагдан хорио дуусаагүй байгаа юм.