ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН
Маргаашаас эхлэн М:1Б чиглэлийн нийтийн тээврийн автобус Ботаник хүртэл явна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийтийн тээврийн автобусны М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” чиглэл болгон өөрчилжээ.
Тус чиглэлийн өөрчлөлтийг маргааш буюу есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 8, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1Б чиглэлийн автобусыг төв талбайгаас Ботаник хүртэл явуулж байхаар болжээ.
Шинэ чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авна гэж НТБГ-аас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
