ДеМаркус Казинс Монголын Дээд лигт дахин нэг улирал тоглохоо зарлав
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-д тоглож явсан ДеМаркус Казинсыг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй.
Тэрбээр өнгөрсөн жил Дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай хоёр сарын гэрээ байгуулж, хасагдах шатанд тоглосон юм. Тэгвэл өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан эргэн ирэхээ мэдэгдлээ.
Багийн зүгээс ч цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг бататгасан. Ингэснээр Д.Казинс А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, О.Энхбаатар зэрэг 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн залуустай нэг багт зүтгэхээр боллоо.
Энэ жил 35 настай Д.Казинс Монголын Дээд лигт тоглосныхоо дараа Пуэрто Рикогийн "Метс де Гвайнабо" багтай гэрээ байгуулсан ч үзэгчидтэй маргаан үүсгээд лигээс хөөгдсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

