Хүй долоон худгийн дэнжид зохион байгуулагдаж буй Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрч амжилт гаргасан бөхчүүдэд бай шагнал, чимэг гардуулдаг уламжлалтай.
Энэ жилийн баяр наадмын их шөвөгт үлдсэн дархан аварга Н.Батсуурь "Хууринан шуугигч" чимэг хүртсэн бол улсын аварга П.Бүрэнтөгс "Өлзий бадрах" чимэг хүртлээ.
Түүнчлэн улсын наадамд долоо дахиа шөвгөрсөн улсын заан Б.Пүрэвсайхан "Цогт гарамгай", нутаг нэгт заан Б.Бат-Өлзий "Үнэн зоригт" чимэг нэмэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|