Баруун бүсийн хэрэглэгчдэдээ зориулан Мобиком баталгаат засварын төвөө Увс аймагт нээлээ

ikon.mn
2025 оны 7 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком нь Монгол даяар хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилтынхоо хүрээнд баруун бүсийн хэрэглэгчдэдээ зориулан Увс аймагт баталгаат засварын шинэ төвөө албан ёсоор нээлээ. Ингэснээр Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун бүсийн хэрэглэгчид аймгийнхаа Мобикомын салбарт хандан төхөөрөмжөө хүлээлгэн өгч, Увс дахь баталгаат төвөөр дамжуулан засуулаад үнэгүй хүргүүлэн авах боломжтой болж байна.

зураг
 

Шинээр нээгдсэн баталгаат засварын төвд Apple, Samsung, Huawei, Honor, ZTE зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндийн гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийн мэргэжлийн оношилгоо, баталгаат засвар, сэлбэг солиулах, мөн дэлгэц хамгаалах наалт наалгах, арын тагны хамгаалалт хийлгэх зэрэг үйлчилгээг нэг дороос  авах боломжтой.

Мобиком нь шинэ, таатай нөхцөлөөр гар утас, ухаалаг төхөөрөмжийн зээлийн үйлчилгээг сонгосон хэрэглэгчдэдээ баталгаатай, албан ёсны засварын иж бүрэн дэмжлэг үзүүлэхээр үйлчилгээгээ ийнхүү ойртууллаа.

зураг
 
зураг
 

Ташрамд, Увс аймаг дахь Мобикомын салбар шинэчлэгдэж, тав тухтай, шинэлэг орчныг бүрдүүллээ. Шинэ салбараараа дамжуулж танд Мобикомын бүх үйлчилгээг хүргэхээс гадна гар утас, төхөөрөмж, өрхөд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг бодитоор туршиж үзэх орон зайг бүтээснээрээ онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг