2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Тээвэр Хөгжлийн Банкны нийт актив 1.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөн бол нийт харилцах, хадгаламжийн багц 812.8 тэрбум төгрөгт хүрч, 95%-ийн өсөлттэй байна.
Тайлант хугацаанд банк активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийн өсөлтийг үр дүнтэй удирдсанаар цэвэр ашиг 30%-иар нэмэгдэж 7.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, банкны эрсдэл даах чадварын үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 8.7 нэгж хувиар давуулан биелүүлж 20.7%-д хүрсэн нь салбарын дунджаас 1.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт боллоо.
Банк нь үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний стандартуудыг тасралтгүй сайжруулсны үр дүнд үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, чадавхаа ахиулан дээшлүүллээ.
Мөн 2025 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас дурдвал:
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!