НЗДТГ: Гандангийн төв талбайг байгалийн чулуун хавтан, ногоон байгууламжаар тохижууллаа

Б.Манлай
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн хөрөнгөөр гүйцэтгэжээ.

Төв хийдийн урд нийт 8,400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж байгуулж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчиллээ.

Ингэхдээ талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Энэ хэсэгт цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөжээ.

Тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа.

Гандантэгчэнлин хийдийн урд талбай нь анх бетон, явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтан зэрэг олон төрлийн хучилттай, шороогоороо талбай ч байсан. Талбайн төв хэсгээрээ хавтангууд хуурч, эвдэрсэн. Мөн тавцангийн шат стандарт бус, гишгүүр эвдэрсэн, зүлэгжүүлэлтийн бетон хашлаганы өнгөлгөөний хавтан хуурсан. Түшиц ханын эко хавтан түр байдлаар хийгдсэн. Хийдийн хойд талын явган зам талбайг хэлбэржүүлсэн өнгөт хавтангаар хучсан бөгөөд эвдэрч хагарсан. Нийт талбайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй болсон байжээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Боги [202.126.89.21] 2025/7/13
Сүпэр
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.116] 2025/7/9
Сайхан болжээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.121] 2025/7/9
Аялал жуулчлалын том хэсэг.Гадаад оронд шашин сүмийн барилга байгууламж нь жуулчдыг татахаар өнгө үзэмжтэй,тансаг ногоон байгууламж ихтэй,атаархал төрмөөр санагддаг.Манайд эсрэгээрээ цэцгийн мандал ч байхгүй.Шарилж ,хиаг л талбайг нь эзэлдэг. Санаа зовмоор.
0 | 1 Хариулах
иргэн [66.181.186.67] 2025/7/9
Асар их өргөл барьц номын мөнгө бороо шиг цутгаж бхад заваан бохир хэьээхээ үлдсэн хотын хамгийн онцгүй хэсэг! Гайхаад баршгүй?!
1 | 1 Хариулах
Боги [202.126.89.21] 2025/7/13
Өргөл барьц лам нарын цалинд л яваад дуусдаг биздэ. Тэр 100, 500-н дэвсгэрт шальтай юм болохгүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.106] 2025/7/9
Ashgui dee, orhod hetsuu gazar baisan shuu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.212] 2025/7/9
Маш сайхан болгосон байна лээ одооны олон шашин шүтлэгтээ болж байгаа үед хүн өөрийн итгэж шүтдэг шашнаа дээдэлж бусдын бас шүтдэг шашныг хүлээн зөвшөөрч хүндэтгэх хэрэгтэй бүгд хамтран оршсоор байх болно аль ч үед
3 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.194] 2025/7/9
Монголчууд харийн шашин бус, Мөнх хөх тэнгэрээ хүндлэн дээдэлж, Онгод тэнгэрүүдээ шүтэцгээ. Улс орон, төр засаг нь ч тэр
0 | 1 Хариулах
Боги [202.126.89.21] 2025/7/13
Буддизм чинь 13р зуунаас аваад манай уламжлалт шашин юм тэнэг хулгайч аа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.88] 2025/7/9
ГАНДАН ХИЙД ИХ ХӨЛИЙН ГАЗАР. ХӨЛТЭЙ ХОЛХИЖ, ХӨЛГҮЙ НЬ МӨЛХӨЖ ОЧДОГ ГАЗАР ГЭЛТЭЙ… СҮСЭГТЭН ОЛНЫ МАШИНЫ ЗОГСООЛЫГ ШИЙДЧИХВЭЛ БОЛЛОО ДОО. ГАДНА ТАЛДАА БАГТАХГУЙ СҮЙД БОЛОХ БИЙ ДЭЭ ЦАГААН САРЫН ШИНИЙН 15 ХҮРТЭЛ …
1 | 0 Хариулах
Зочин [202.131.229.14] 2025/7/9
хайран миний төлсөн татварын мөнгө иддаа гэж нээрээ....
0 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/7/9
ene tatwar bish emee nariin chin tetgeweriin mungu bhaa
3 | 0 Хариулах
Зочин [51.159.225.191] 2025/7/9
Гандан руу ер нь ямар их мөнгө цутгаж байгааг ороод л мэдэж болно. Хэдхэн жилийн өмнө Батцагаан гэх хоёр гурван аймгийн захиргаа багтаад орчихоор ордон барьсан бол сая нэмж сургууль барив. Тэрбум тэрбум төг орж байгаашд. Тасрахгүй ордон барьж байдаг болсон бн. Энд талбай др байсан олон бут модоо хуу татаж хаяад гаднаас оруулж ирсэн даалуун чулуунуудаар сайхан бүрж дуусгах шиг болсон. Сонин нь энэ ажлууд дээр баахан ажилчин хятадууд явж байдаг болсон бнлэ. Энэ гандангийн эзэн нямбаатар хоёр ер нь их танил улсууд байгаа юм шиг байгаа юм. Нямбаатар чинь өөрөө их шашин шүтлэгтэй. Хотод оруулж ирсэн даалуун чулуунуудаас нь гандан авч ашиглаад хятадуудыг нь бас хямд хөлсөөр ажлуулж байна гэж ойлгосон. Гэхдээ хамгийн хөгийн нь юу гээч цагаан хэрэм шиг барьсан хашаагаар нь гараад л хэмхэрхий зам, шавар шалбаагдаа баригдсан гудамж, явган хүний зам байхгүй гандангийн хашаа тулаад хүн явах замгүй, Зүүн хаалгаар нь гарахдаа сайн харахгүй бол хашаагаар цухуйгаад шууд машинд мөргүүлэх эрсдэлтэй
2 | 1 Хариулах
Батаа [66.181.189.24] 2025/7/9
Хойноос ирээд хот манайр гэж тэр айлууд чинь өөрсдөө тулаад хашаагаа барьсан юм , Монголд ирж бгаа жуулчид ганданд л инэ өөр газар танай улаанбаатард байна уу
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.21] 2025/7/13
Хайран сайн л биз. Монголын төр уламжлалт шашнаа дэмжих ёстой штэ. 1000 гаруй хүрээг газартай н тэгшилсэн улс
0 | 0 Хариулах
Нэргүй [202.55.188.83] 2025/7/9
Зөв шүү. Монголчуудын түүхэн үнэт өв соёлын оюун ухааны дундаршгүй нэг хэсэг учраас энэ мэт бүтээн байгуулалтыг хариуцаж өөд нь татах нь маш зөв. Сайхан ажил болжээ👏👏👏
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.42] 2025/7/9
энийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр засаж байгаа юм, гандангийн түвд шүлэг уншдаг хүүхэд хүчинддэг гомонууд хурааж авсан мөнгөө төсөвт өгдөггүй биздээ бүр татвар ч төлдөггүй шүүдээ.
6 | 1 Хариулах
Зочин [103.212.162.176] 2025/7/9
ОДОО ЭРГЭН ТОЙРОНД БААС ШЭЭС ҮНЭРТСЭН ГЭР ХОРООЛЛОО Л ЯНЗАЛЧИХ. ХҮН АВЧ ЯВАХАД ХЭЦҮҮ БАЙНА. ЭСВЭЛ ТЭР ГЭР ХОРООЛЛОО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ ҮЗМЭР ГЭЭД ЗАРЛАЧИХ. ОЧИЖ ҮЗЭХ ЁСТОЙ НЭГ МАРШРУТ Ч ЮМ УУ БОЛГОЧИХ ЯРШИГ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.167] 2025/7/9
Үнэхээр цэвэрхэн цэгцтэй, гоё харагдаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.175] 2025/7/9
хаа сайгүй бетон боллоо . уг нь тэр дунд нь мод тарих байсан юм .
1 | 0 Хариулах
Зочин [51.159.225.191] 2025/7/9
энэ талбай дээр мод бут байсан. Тэрийгээ хуу татаад хаячихсан.
2 | 0 Хариулах
Энгүүн [66.181.189.142] 2025/7/9
1 ингэх цаг болсоон, тэгэхдээ төрийн гар харамхгүй өөсдөө хийчихэж болох ажил л даа, ламын шашин бүтээн байгуулдаггүй л шиг бгаа юм.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.116.118] 2025/7/9
gol n juulchdad uzuuldeg gants baiguulamj yum baigaan tiimees turuus demjleg uguh n zuv bi uuruu islamiin shashintan gehdee juulchdad uzuuleh tsuuhun yumnii neg n ene gandan baidag yum shu nuguuh n bogdiin muzey er n mongold uzuuleh yum tun tsuun uchir baigaa yumaa uud n tatahaas uur argagui.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.70] 2025/7/9
Францад Дарь эхийн сүмийг төр засгаас нь хөрөнгө гаргаж засаад байхад Монгол яагаад болохгүй гэж. Энэ чинь аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээ
7 | 1 Хариулах
x [202.179.18.92] 2025/7/9
Ali hediin yanzlah bsan yamar mungu tugrug bhguin zovlon baih bish end tendgui hagas hugas zasmal hun budermeer ungu zusgui tsaanaa neg hund setgegdel turuulsen
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2025/7/9
Яахаараа шашин төр холилдож татвар төлөгчидийн мөнгөөр Ганданг тохижуулж байдаг юм. Ард түмнээс шулсан мөнгөөрөө лам нар өөрсдөө тохижилтоо хийх ёстой.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.160.99] 2025/7/9
Болж дээ болж!! Улс орны нүүр царайг илтгэдэг газар!!
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.176] 2025/7/9
Гандан, Талбай, Хуримын Ордон, Их Дэлгүүр... Ерөөсөө бүхий л түүхэн эсвэл жуулчин татдаг байрлалуудын хамгийн ҮНЭТЭЙ газрыг Японы төмрийн сэгний зогсоол болгож ашигладаг, үнэхээр толгой муутай хүмүүс шүү нээрээ. Paris-ын Louvre музейгийн дарга Монгол хүн байсан бол тэр шилэн пирамидыг нь тойруулаад машины зогсоол хийх юм байна л даа. Наад зогсоол гэдэг тэнэг юм чинь танай байгууллагын хаалгаар хүн оруулах биш, эсрэгээрээ танай үзэмж, үйлчилгээг муухай харагдуулж үл хөдлөхийн үнэ цэнэ унагааж байгаа гэдгийг ойлгох болоогүй юм байхдаа. Их дэлгүүр тэр урд байгаа том талбайгаа зөндөө гоё юманд уг нь ашиглаж болно доо. Хуримын ордон бол зүгээр онигоо, гэрлэж гарч ирснээ тоостой приус дундуур сүлжилдэж алхахын гэнэ. Бөхийн өргөө гэхэд нэг халтайсан машинууд тойруулсан байшинг хэн сонирхож очиж юм үзэхэв дээ. Тэр Сүхбаатарын талбай дээр байгаа машинуудыг зайлуулаачээ. Бүр даварцан, хүссэн ОРК нь зогсмоор байна гэхэд л тэнд нь төр зогсоол байлгах ёстой, баас нь хүрэхэд шууд тэнд нь 00 байна??
2 | 0 Хариулах
Зочин [172.58.165.59] 2025/7/9
Huwalznuud heden ih naydaar ni oldog bj uursduur ni mungii ni garguul
1 | 3 Хариулах
Зочин [211.7.100.3] 2025/7/9
Нураагаачээ энэ лалрын газраа
2 | 6 Хариулах
Зочин [185.220.101.49] 2025/7/9
Энэ баагий бодвол тамын тогооноос бичиж байгаа байх даа. Монголчуудыг үргэж ядуу үргэлж нэг улсын хараат байлгах гэсэн ийм үзэлтэй хүмүүсийн юм бичих индэр болжээ энэ сайт.
1 | 1 Хариулах