Багшийн дээдээс Бөхийн өргөө, Өргөө амаржихаас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилж дуусжээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 100.9 км авто замыг шинэчлэх бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө, Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар, Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилжээ.
Багшийн дээдээс Бөхийн өргөөний уулзвар хүртэлх авто зам:
Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто зам:
Зуслангийн бүсэд Шадивлангийн авто замаас Япон цэргийн дурсгалын цогцолбор хүртэлх 385 метр авто замын асфальт бетон хучилт, тэмдэглэгээ, явган зам, ногоон байгууламжийн ажлууд бүрэн дуусаж, явган хүний зам, ногоон байгууламжийг тохижууллаа гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






