Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод түр ХААСАН болон ХААХ гэж байгаа авто замууд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, гурав хоногийн хугацаанд шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: Долоодугаар сарын 3-ны 23:00 цаг
  • Зам нээх хугацаа: Долоодугаар сарын 6-ны 12:00.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хөдөлгөөнийг ХААЖ, засварлаж байгаа авто замууд:

  1. 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто зам. Замын хөдөлгөөнийг маргааш буюу долоодугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ. 
  2. Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто зам. Бямба гарагт буюу долоодугаар сарын 5-ны 06:00 цагт нээгдэнэ.
  3. Шарга морьтоос хойшоо 2.5 километр авто зам. Долоодугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл засварын ажил үргэлжилнэ.
  4. "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-нд нээнэ.

Маргааш буюу долоодугаар сарын 4-нд засварт орох авто зам:

  • Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг долоодугаар сарын 4-ний Баасан гарагт 23:00 цагт хааж, долоодугаар сарын 6-ны өдөр 06:00 цаг хүртэл засварлана. Энэ үеэр төв замаар зорчдог нийтийн тээврийн автобуснууд хойгуураа тойрч явна.
зураг