ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хаах үеэр нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд
iKon.MN
Энхтайвны өргөн чөлөөнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх төв замыг маргааш/2025.07.04/ орой 23:00 цагт хааж, засварлах гэж байна. Тус чиглэлийн авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 6-ны өглөө 06:00 цагт нээнэ.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр энэ хугацаанд нийтийн тээврийн М:1, М:1Б, Ч:29А, Ч:29Б, Ч:61, Ч:50, Ч:78, Ч:2, Ч:37, ШҮ:1 чиглэлийн нийтийн тээврийн автобус дараах замаар иргэдэд үйлчлэхээр болжээ.
Тухайлбал М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобус Их, бага тойруугаар явж, төв замтай нийлэх зохицуулалттай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
