Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүрэг хүртэлх болон Шарга морьтоос Гүнт чиглэлийн авто замыг хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Одоогийн байдлаар нийслэл хотод "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх, 100 айлаас Дарь-Эхийн уулзвар, Дүнжингарав худалдааны төвөөс 133 дугаар сургууль хүртэлх авто замын урд эгнээний хөдөлгөөнийг хааж, засвар шинэчлэл хийж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлээд буй.

Харин өнөөдөр орой дахин хоёр замыг хааж, засварлахаар болжээ.

Тодруулбал Хан-Уул дүүрэг, 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 2-ны 23:00 цагаас долоодугаар сарын 5-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Шаргаморьтоос хойшоо 2.5 км авто замыг өнөө шөнө хааж, шинэчилнэ

Зуслангийн бүсэд буюу Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 километр авто замыг өнөө шөнө хааж, шинэчилнэ.

Зам хаах: Долоодугаар сарын 3-ны 00:00 цаг

Зам нээх: Долоодугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл засварын ажил зургаан хоног үргэлжилнэ.

зураг