Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, шинэчилнэ

Б.Манлай
2025 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилнэ.

Зам хаах: Долоодугаар сарын 1-ний 23:00 цаг
Зам нээх: Долоодугаар сарын 4-ний 06:00 цаг.

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.