Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг өнөөдөр орой хааж, шинэчилнэ.
Зам хаасан хугацаанд суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Зам хаах: Долоодугаар сарын 1-ний 23:00 цаг
Зам нээх: Наймдугаар сарын 1-ний 06:00 цаг
Иймд иргэд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!