Уншиж байна ...
Зураг
Зураг

"Ливерпүүл" клуб Диогу Жотагийн "20" дугаарыг мөнхжүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Английн "Ливерпүүл" клубийн португал довтлогч Диогу Жота төрсөн дүү Андре Сильвагийн хамт Испанийн Самора хотын хурдны замд осолдож, амь насаа алдсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн унаж явсан ламборжини загварын автомашины дугуй хагарсан нь ослын шалтгаан болсон гэх урьдчилсан дүгнэлтийг орон нутгийн цагдаагийнхан гаргасан байна.

Жота дүүгийнхээ хамт Португалийн Порту хотоос Испанийн Сантандер хот орох зорилготой явж байсан аж. Энэ хоёр хот хоорондоо 643 км-ийн зайтай. 

Амиа алдсан ах дүү хоёр хөлбөмбөгчид үргэлжлүүлэн Англи руу явах гаталга онгоцонд суухаар төлөвлөж байжээ.

Одоогоор ослын үед ах дүү хоёрын хэн нь жолоодож явсан нь тодорхойгүй байна.

Португал эр саяхан уушгины жижиг мэс засал хийлгэсэн тул эмч нар нисэхийг нь хориглосон юм. Тиймээс илүү урт аялал сонгохоос өөр арга байгаагүй аж. 

Хагалгааны дараа уушги эдгэрэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Мөн нислэгийн үеэр агаарын даралт өөрчлөгдөж, хүчилтөрөгчийн түвшин буурдаг тул ойролцоогоор зургаан долоо хоног нисэхийг хориглодог.

зураг
 

Ах дүү хоёрын цогцсыг Самора хотын шүүх эмнэлэгт задлан шинжилгээ хийхээр болсон гэж цагдаа нар мэдэгдэв.

Тэднийг оршуулах ёслол Португалийн Порту хотод энэ Бямба гарагт болох юм.

Английн "Ливерпүүл" клуб талийгаачийн "20" дугаарыг мөнхжүүлэхээр болжээ. Ингэснээр 133 жилийн түүхтэй Улаанууд багийн хувьд тоглогчийнхоо дугаарыг нь мөнхөлсөн анхны тохиолдол болж байна.

 

Эх сурвалж: BBC