Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг 24 дэх жилдээ тодруулж, “Хан Алтай Ресурс” ХХК анх удаа нэрлэгдэн, ТОП-100 аж ахуйн нэгжийн 30 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
2020 оноос эхлэн Монгол Улсын баруун бүс нутагт уул уурхайн төслөө эхлүүлсэн “Хан Алтай Ресурс” ХХК нь тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж, бизнесийн ёс зүй, хүний эрхийг дээдэлж, хариуцлагатай уул уурхайн үндэсний жишиг загварыг бий болгохоор зорин ажиллаж ирсэн.
Компанийн 1,000 гаруй ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тууштай зүтгэл, мөн хамтран ажиллагч харилцагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад багтсандаа баяртай байна.
2024 онд бид Монгол улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, тоосжилтыг бууруулсан эко шийдэл бүхий суурин бутлуурын үйлдвэрийн төслийг амжилттай эхлүүлсэн. Англи улсын MMD компанийн уг үйлдвэр нь жилд 5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан нь манай компанийн хариуцлагатай, инновацлаг үйл ажиллагааны нэгэн томоохон жишээ боллоо.
Түүнчлэн, 6.4 км урттай хүдэр тээвэрлэх туузан дамжуургын төслийг эхлүүлж 2025 оны 7-р сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг дамжуургын систем нь эрчим хүч хэмнэхийн зэрэгцээ тоосжилт үүсгэдэггүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
Цаашид Хан Алтай ресурс компани нь “Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх” эрхэм зорилгынхоо хүрээнд төдийгүй Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажиллах болно.
Бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэж буй нийт хамт олондоо, харилцагч, түншүүд болон олон нийтдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Илүү сайхан Монголын төлөө хамтдаа!
Хан Алтай Ресурс ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!