Гадаадын удирдагчтай ярьсан бичлэг задарсан дуулиан Тайландын ерөнхий сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Тайландын үндсэн хуулийн шүүх өчигдөр тус улсын ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватраг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Хөрш Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй хоёр улсын хооронд үүссэн маргааны талаар ярьсан утасны бичлэг нь задарч, Тайландын олон нийтийг бухимдуулсан нь ингэхэд хүргэсэн юм.

Уг бичлэгт тэр хөрш улсынхаа ахмад улстөрчийг “авга ах” хэмээн тал засаж, бодлогогүй шийдвэр гаргасан өөрийн армийн командлагчийг шүүмжилж байжээ.

Ингэснээр Паэтонгтарн нь сүүлийн 20 жилийн турш Тайландын улс төрд ноёрхож буй Чинаватрагийн гэр бүлийн бүрэн эрхээ дуусахаас өмнө огцорсон гурав дахь ерөнхий сайд болж магадгүй боллоо.

Хоёр долоо хоногийн өмнө утасны бичлэгтэй холбоотой дуулианы улмаас түүний гол холбоотон улс төрийн нам эвслийн засгийн газраас нь гарсан юм.

Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийн 7:2 харьцаатай саналаар Паэтонгтарныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна.

Ингэснээр түүнд өөрийгөө хамгаалах 15 хоногийн хугацаа өгч байгаа бөгөөд чадахгүй бол албан тушаалаасаа огцрох юм.

Энэ хооронд шадар сайд нь ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэнэ.

Гэхдээ Паэтонгтарн үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэр гаргаж амжсаны үр дүнд соёлын сайдаар үлдэх юм.

Өчигдөр тэр Хун Сентэй утсаар ярьсан зорилгоо олон нийтэд тайлбарлаж, дахин уучлал гуйжээ.

“Энэ бол 100 хувь улс орны төлөө яриа байсан” гэж тэр мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын сүүлээр Тайланд, Камбож хоёр улсын маргаантай хилийн бүсэд бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Камбожийн нэг цэрэг алагдсан юм.

Үүний улмаас хоёр улсын харилцаа муудаж, харилцан нэг нэгнийхээ эсрэг янз бүрийн хориг арга хэмжээнүүд авч эхэлсэн байна.

Утсаар ярихдаа Паэтонгтарн хөршийнхөө удирдагч Хун Сенийг тайтгаруулж, хоёр улсын харилцааг зөөлрүүлэх зорилготой байсан нь бичлэгээс тодорхой харагдаж байв.

Чинаватрагийн аав, Хун Сен хоёр “ах дүүсийн” хэмжээний дотно харилцаатай, гэр бүлийн найзууд юм.

Тиймээс тэр утсаар ярихдаа Хун Сенийг “авга ах” хэмээн хүндэлж харьцсан юм байна.

Гэхдээ түүний ярианы энэ өнгө аяс Тайландын олон нийтийн таалалд нийцээгүй юм. Хун Сен ярианы бичлэгийг өөрийн улс төрийн хүрээнийхэнд хаалттай сонсгосны дараа хэн нэг нь задруулсан байна.

“Би үүнийг хувийн эрх ашгийнхаа төлөө хийгээгүй. Би зөвхөн мухардлаас гарах, зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх, хүмүүсийн амь насыг хамгаалахыг хүссэн. Хэрвээ та нар анхааралттай сонссон бол миний санааг ойлгох байсан” гэж Паэтонгтарн өчигдөр утасны ярианыхаа талаар тайлбарлажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард түүний өмнөх ерөнхий сайд Сретта Тависин мөн хууль зөрчсөн томилгооны улмаас үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр огцорч байв.

Паэтонгтарны аав Таксин Шинаватра, авга эгч Инглүк Шинаватра нар мөн Тайландын ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад хугацаанаасаа өмнө огцорсон хүмүүс.

38 настай Паэтонгтарн тус улсын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд, бас авга эгчийнхээ дараа төрсөн хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.25] 2025/7/2
Аавтайгаа их адилхан юмаа эмэгтэй мөртөө кк. Эдний гэр бүл засгийн эрхийг яг үнэндээ далдуур атгаж байдаг цэргийнхэн ба хааны гэр бүлтэй таарамжгүй харьцаатай хааяа эвлэрэхээрээ засаг барьдаг удахгүй нөгөөдүүл нь унагачихдаг их сонин харьцаатай
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.198] 2025/7/2
Duraaraa ger buluu, bugdeeree said
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.99] 2025/7/2
Боловсрол, мэдлэг, чадвартай мундаг хүүхэн дээ!! Аав нь Таксин Чиннават, аавынх нь дүү эмэгтэй Ийнглак Чиннават нар Таиландын Ерөнхий сайд байсан!! И.Чиннават нь 2013 онд Монголд айлчилж байсан.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.84] 2025/7/2
энэ ЗӨ Ази чинь тэр чигтээ хятад угсааны хүмүүсийн гарт орчихсон. нөгөөдүүл нь хятад гэдгээрээ бахархаад ийм аалзны тор улс дамнуулаад үүсгэчихээд. аль 100-500 жилийн өмнө суурьшсан юм байж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.84] 2025/7/2
энэ угаасаа шал хүүхэлдэй юугаа ярьж чаддаг юм. манай нөгөө цүхний хэрэг тэгээд замхарсан уу. ард нь мэдээж баахан хятадууд оруулж ирсэн, эсвэл уурхай ухсан том хэрэг л байгаа. мэдээж үнэн зөв шийдэхгүй, ер нь тэгээд "таг"
0 | 1 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/7/2
Ийм шимэгчдийг мангасдаад л буулгах хэрэгтэй.
0 | 0 Хариулах