Монголд хараа засах мэс засал хөгжиж байгаа хэдий ч олон өвчтөн шийдвэрлэх мөчид Солонгос улсыг зорьдог. Энэ нь газарзүйн хувьд ойр байдагтай холбоотой бус, харин Солонгосын нүдний анагаах ухааны түүхэн туршлага, олон арван жилийн эмнэлзүйн практик, дэвшилтэт тоног төхөөрөмж болон тогтсон менежментийн системтэй холбоотой юм.
БНСУ 1990-ээд оноос эхлэн хараа засах мэс заслыг тогтмол хийж ирсэн. Анхны үеийн хараа тэглэх мэс засалд орж байсан өвчтөнүүд одоо нас ахиж, болор солих мэс засалд орж байгаа нь энэ төрлийн мэс засал олон арван жилийн турш тогтвортой, найдвартай арга гэдгийг нотолж байна.
Өнөөдөр Солонгос улс хүн амын тоотой харьцуулахад хамгийн олон хараа засах мэс засал хийгддэг орон бөгөөд дэлхийд тэргүүлдэг улс гэж хэлж болно. Энэ нь нийгэм бүхэлдээ мэс заслыг эергээр хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.
Энэхүү туршлага, эерэг орчны дунд Солонгосын эмч нар байнгын мэдлэг хуримтлуулж, үйлчлүүлэгчид илүү итгэлтэйгээр сонголтоо хийдэг болсон.
Тухайлбал БНСУ-ын Сөүл хот Каннам дүүрэгт байрлах Hi нүдний эмнэлэг нь олон зуун эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан өвчтөн бүрийн нүдний онцлогт тохирсон мэс заслын шийдлийг санал болгодог. Болзошгүй сөрөг үр дагаврыг хамгийн бага түвшинд байлгахын зэрэгцээ эвэрлэг бүрхүүл, торлог бүрхүүл, харааны мэдрэл зэрэг нүдний бүх бүтцийг өндөр нарийвчлалтай оношлох олон төрлийн дэвшилтэт төхөөрөмжийг ашиглаж байна.
Хараа засах мэс заслын хамгийн чухал хүчин зүйл бол аюулгүй байдал юм. Hi нүдний эмнэлэг нь мэс заслын өмнө болон дараах шат бүрд нарийн хяналт тавьдаг. Үүний ачаар үйлчлүүлэгчид удаан хугацаанд тогтвортой сайн хараагаа хадгалах боломжтой болдог бөгөөд энэ нь Монголын иргэд яагаад Солонгос, тэр дундаа Hi нүдний эмнэлгийг зорьдгийн гол шалтгаан юм.
Hi нүдний эмнэлэгт Ласек, Ласик, Смайл, ICL линз суулгах зэрэг хараа засах мэс заслуудаас гадна хүнд төрлийн болор солих мэс засал, торлог шилэнцрийн мэс засал хийгддэг бөгөөд тус эмнэлгийн эмч нар олон улсын форум, сургалтад тогтмол оролцдог тул шинэ аргачлал, стандартуудыг хурдан нэвтрүүлдэг. Монгол ажилтан ажилладаг тул хэлний бэрхшээлгүй монгол хэлээр зөвлөгөө авах, хяналт үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Холбоо барих утас: +82 010-5104-5377
Viber/Whatssapp: +82 010-5820-8021
FB page хаяг: www.facebook.com/share
Хаяг: Сөүл хот,Метроны 3-р шугам Sinsa буудал 8-р гарц ,K tower барилгын 3давхарт
📍 서울특별시 강남구 도산대로 119
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!