Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Зоригтбаатар: АПУ компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил есдүгээр сарын 20-нд дуусна

Б.Манлай
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар гүйцэтгэгч компанийн инженер мэдээллээ.

“Люкс Даймонд” ХХК-ийн талбайн инженер Ц.Зоригтбаатар “Манай компанийн хувьд нийт 2.8 км буюу 7,700 ам.метр талбайн явган хүний замын засвар шинэчлэлийн ажлыг “ТАСО” ХХК-ийн үйлдвэрлэсэн дотоодын чулуун хавтангаар хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил 60, хавтан цохилтын ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт ажлын явц 61 хувьтай байна.

Нэг байршилд бүрэн хүчээр ажиллавал дөрвөн бригад ажилладаг. Төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 20-нд нийт засвар, шинэчлэлийн ажлыг дуусгана. Мөн холбооны сувагчлалыг өргөтгөх ажлын хүрээнд “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-тай хамтран ил кабелийг газар доор шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Нийслэл хотын бусад байршлын явган хүний замыг чулуун болгох ажлыг ирэх сард дуусгахаар төлөвлөжээ.